Хэрэглэгчийн мэдээлэл
2. ХОЁР ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ НӨХЦӨЛ, ХАДГАЛАХ
Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Палома” ХХК Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно. Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд:
- Таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт.
- Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
- Техникийн засвар хийх
- Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт)
- Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар тус тус.
“Палома” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.
“Палома” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Палома” ХХК хариуцахгүй болно. “Палома” ХХК нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.