Буцаалтын нөхцөл

ХЭРВЭЭ ТА ЗАХИАЛГАА ЦУЦЛАХ, БУЦААЛТ ХИЙХ ХҮСЭЛТЭЙ БАЙГАА БОЛ ДООРХ ЖУРАМ, ЗААВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ.

Захиалагч нь худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.

Хэрэглэгч та захиалга хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг, мэдээллээ алдаатай оруулсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй мөн хүргэлттэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг хэрэглэгч өөрөө 100% бүрэн хариуцна. Zuunnast.mn зөвхөн алдаатай, дутуу, гэмтсэн захиалгад нэмэлтээр гарах хүргэлтийн зардлыг хариуцна.

Бүтээгдэхүүний орц найрлагаас харшлах, хамт хэрэглэж буй бүтээгдэхүүнтэй тохирохгүй байх магадлалтай тул та худалдан авалт хийхээсээ өмнө орц найрлагын дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайн танилцана уу.

Zuunnast.mn цахим худалдааны системээр худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг Захиалагч нь хүргэлтээр хүлээн авахдаа барааны сав баглаа бүрэн байдал, захиалга зөв эсэхээ нарийвчлан шалгаж хүлээн авах үүрэгтэй бөгөөд дараах 2 тохиолдолд буцаах, солих эрхтэй. Үүнд:

  • Хүргэлтээр авах үед бүтээгдэхүүн гэмтсэн болон бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орсон.
  • Захиалсан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд хүсэлт илгээх боломжтой.

Санамж:

  • Бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаах, солих хүсэлтээ гаргасан байх
  • Тухайн барааны зориулалтын хайрцаг, савлагаа лац хэвийн байх