card
Эмэгтэйчүүдийн хэсэг газрын эмчилгээний бэлдмэл

ФераминКү - Цэвэршилийн үеийн шинж тэмдэгийн ургамлын эмчилгээ 120ш

120,000

Цэвэршилт гэж юу вэ?

40-59насны ихэнх эмэгтэйчүүдэд өндгөвчний үйл ажиллагаа доройтон эмэгтэйчүүдийн дааврын түвшин (эстроген) огцом буурснаар цэвэршилт явагддаг байна. Цэвэршилт нь бүх эмэгтэйчүүдэд тохиолддог энгийн өөрчлөлт боловч энэ үед гарах олон тооны цэвэршилтийн шинж тэмдэгүүд нь эмэгтэйчүүдэд таагүй байдаг. Тиймээс ч цэвэршилтийн эмчилгээнд анхаарал хандуулах нь нэмэгдэж байна.

Цэвэршилтийн ямар шинж тэмдэгүүд байдаг вэ?

Эмэгтэйчүүдийн 70-80% нь цэвэршилтийн үед сарын тэмдэг зогсохоос гадна бие мах бодын талаас улайх, хөлрөх, зүрхний цохилт олшрох г.м , сэтгэл санааны талаас илрэх шинж тэмдгүүд сэтгэлээр унах, тайван бус болох, сэтгэл зовних г.м   шинж тэмдэгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг нь 3-5 жил үргэлжилж, алга болох юм уу эсвэл арваас дээш жил ч дангаар илэрдэг.

Ферамин Күгийн идэвхитэй 2 найрлага

 [Black Cohosh Extract] Хар кохошийн ханд

Black Cohosh-ын хандыг “Хар кохош” хэмээх эмийн ургамлын үндэснээс гаргаж авдаг  бөгөөд түүнийг төрөх, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн шинж тэмдгийнэмчилгээнд хэрэглэдэг. 1940 онд энэхүү үрээс Германд анх хандмалыг стандартжуулан гаргаж авсан бөгөөд хэд хэдэн клиник судалгаагаар аюулгүй болохыг тодорхойлсон.

 

[St. John's Wort 80% Methanol Extract]Сиймхий алтанцэгцүүхэйн 80% метанолын ханд

Сиймхий алтанцэгцүүхэйн 80% метанол хандыг түүний цэцэг, навчнаас хандалж гаргадаг ба гол идэвхтэй найрлага нь гиперицин, гиперфориноос бүрдэнэ. Найрлага дахь бодисын аюулгүй байдал болон сэтгэл гутралын эсрэг үйлдэл нь хэд хэдэн клиник судалгаагаар батлагдсан бөгөөд сэтгэл санааны талаас гарах өөрчлөлт (дунд зэргийн сэтгэл гутрал, нойрны өөрчлөлтүүд, сэтгэл зовних г.м)-ийн эмчилгээнд өргөн хэрэглэдэг.

Эмийн мэдээлэл

Найрлага:

Шахмал бүрт хар кохошийн экстракт ................................................   0,0364мл

Сиймхий алтан цэгцүүхэйн  80% метанол экстракт   ........................ 84 мг агуулагдана.

Нэмэлт бодис (бэхжүүлэгч өнгө): Номер 4 улаан Хөнгөн цагааны цүр, номер 1хөх   Хөнгөн цагааны цүр, номер 203 Шар Хөнгөн цагааны цүр 

Ерөнхий шинж:

Ягаан өнгөтэй, дугираг хэлбэртэй, хальсан бүрхүүлтэй шахмал

Хэрэглэх заалт:

Цэвэршилтийн үеийн дараах шинж тэмдэгийн  үед хэрэглэнэ: Улайх, хөлрөх,  сэтгэл зүйн ачаалал, цухалдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэл, сэтгэл зовнил, сэтгэл гутрал, сарын тэмдэг ирэх  үеийн тавгүйтэлд тус тус хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Насанд хүрэгчид:  1ширхэгээр өдөрт 2 удаа  (шаардлагатай үед 2ширхэгээр өдөрт 2 удаа)

Өдөр, орой хангалттай хэмжээний усаар даруулж зажлахгүйгээр залгиж ууна.

Анхааруулга

1. Дараах өвчтөнүүд хэрэглэхгүй.

   1) Энэхүү эм болон түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй өвчтөн хэрэглэхгүй.

   2) Гэрэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.

   3) Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд (түүнийг хэрэглэсэн хангалттай туршлага байхгүй) хэрэглэхгүй.

    4) Ферамин нь лактоз агуулдаг учир удамшлын гаралтай галактозын тэсвэргүй байдал лап-лактозын өөрчлөлттэй, глюкоз-галактозын шимэгдэлтийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхгүй.

2. Эмийг ууж байхдаа доорх эмүүдийг хамт хэрэглэж болохгүй

   1)Вирусын эсрэг эмүүд Ефавиренз, невирапин, делавирдин, ламивудин, зидовудин, ставудин, авакавир, диданозин, залцитабин, индинавир, ритонавир, сакванавир, нелфинавир, ампренавиртай хамт хэрэглэхэд эдгээр эмэнд ретровирус тэсвэртэй болох юм уу эсвэл эмийн  үр нөлөө багасна.

   2) Аценокумарол, фенпро-кумон, варфарин зэрэг  антикоагулянтуудын цус бүлэгнүүлэх үйлдлийг багасгана.

   3) Эсийн хуваагдлыг саатуулдаг иринотекан, циклофосфамид, тамоксифен, таксол, етопозид зэрэг эмүүдтэй хамт хэрэглэж болохгүй.

   4) Дархлааг дарангуйлдаг циклосфорин, такролимус, сиролимус зэрэг эмтэй хамт хэрэглэхэд  эдгээр эмийн сийвэнгийн концентрацийг бууруулан иммуносуппрессант үйлдлийг дарангуйлж цаашлаад аюултай үр дүнд (эрхтэн шилжүүлсэний дараа эд ховхрох ) хүргэж болзошгүй.

3. Хүчтэй УВЧ гэрлийн орчим эмийг задлаж болохгүй. ( шарлагын гэрэл, наран шарлагын аппаратан ор)

4. Доорхи өвчтөнүүд эмийг уухаасаа өмнө эм зүйч, шүдний эмч юм уу өөрийн эмчтэйгээ зөвлөөрэй.

    1) Бөөрний дутагдалд орж байсан эсвэл хэд хэдэн хавсарсан өвчтэй

    2) Эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн

 

5. Дараах нөхцөлд эмийг уухаа яаралтай зогсоох ба эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй. Боломжтой бол зөвлөлдөхдөө зурагт хуудсыг авч очоорой.

     1) Арьсны талаас: Арьсан дээрх харшлын урвал (улайх, загатнах) бага тохиолддог боловч нарны гэрлийн харшилтай  (цагаан болон цайвар арьстай хүмүүст илүү  тохиолдоно) гэрэлд хэт мэдрэг болно.

     2) Сэтгэц мэдрэлийн тогтолцооны талаас: Сульдах, сэтгэл зовох, нойргүйдэх эсвэл тэвчээргүй болох шинж тэмдэг ховор тохиолдоно.

     3) Хоол боловсруулах тогтолцооны талаас: Хоол боловсруулалтын алдагдал түгээмэл бус илэрч болзошгүй.

     4) Бөөрний дутагдлын шинжүүд болох ядрах, турах, шарлах болон хоолны дуршил багасах, бөөлжих, дотор муухайрахтай зэрэгцэн хэвлий дээгүүр өвдөх, шээс өтгөрөх мөн элэгний хордлогын шинж тэмдэгүүд илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ хандана.

6. Бусад анхааруулга

Уг эмийн хурц хордлогын шинж тэмдэг мэдээлэгдээгүй. Тун хэтрүүлснээс болж фототоксик урвал (гэрлийн хэт мэдрэгшил) илэрч болзошгүй тул арьсаа УВЧ болон нарны гэрлээс долоо хоног эсвэл 2 долоо хоног хамгаалаарай (гадуур удаан явахыг багасгах, урт ханцуйтай хувцас өмсөх, нарнаас хамгаалах үйлдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэх.)

    2) Цитохром Р-450н  метаболизмийн ферментийг идэвжүүлдэг тул, элгэнд энэхүү энзимээр хувиралд ордог эмүүдийн цусан дахь концентраци буурч болно. Нөгөө талаас эмийг өөр эмтэй  хэрэглэхэд эмүүдийн сөрөг нөлөө хавсран гарч болзошгүй. Тухайн эмийг гэнэт уухаа зогсоовол плазм дахь концентрацийг ихэсгэж болзошгүй.

Дараах эмүүдийг аль болох хамт хэрэглэхээс татгалзаарай. Хэрэв хавсарч хэрэглэхээс өөр сонголтгүй бол эмийн сөрөг нөлөө болон дараах зүйлд анхаарал хандуулаарай.

  2.1 Зүрхний гликозид (дигитоксин, дигоксин, метилдигоксин г.м)

        Гуурсан хоолой тэлэгч (аминофиллин, холинэтеофиллин, теофиллин г.м)

        Хэм алдалтын эсрэг эм (амиодарон, хинидин, дизопирамид, пропафенон, лидокайн)

        Таталтын эсрэг эм (фенобарбитал, фенитион, карбамазепин)

        Тайвшруулах нойрсуулах бэлдмэл (мидазолам)

        Эдгээр бүлгийн эмтэй хавсруулан хэрэглэвэл үйлчлэлийг нь бууруулж болзошгүй, тиймээс эм хавсран хэрэглэж эхлэхээс дуусах хүртэл эмийн үр нөлөөг хянана.

  2.2  Жирэмслэлтээс хамгаалах эмтэй (этинелэстрадиол, дезогестрел, норэтистерон, левоноргестрел г.м) хамт хэрэглэвэл эмийн үр нөлөөг багасаж цус алдалтыг нэмэгдүүлж болзошгүй.

  2.3  Мигрень өвчний эм (суматриптан, наратриптан, ризатриптан, золмитриптан) хавсран хэрэглэхэд эдгээр эмийн гаж үйлдлийг нэмэгдүүлнэ.

  2.4 Сэтгэл гутралын эсрэг эм (имипрамин, амитриптилин, нортриптилин, циталопрам, флуокситин, флувоксимин, параксетин, сертралин, нефазодон, г.м) серотонины эргэн хамагдалтыг саатуулагч эмтэй хавсарч хэрэглэхэд бөөлжих, дотор муухайрах, сэтгэл түгших, давчдах, сандрах зэрэг эмийн гаж нөлөө илэрч болзошгүй.

 

2.5 Метадон эмтэй хавсарч хэрэглэхэд цусан дахь концентрацийг нь бууруулж үр нөлөө багасна. Метадон уудаг өвчтөнд эмийг хавсарч хэрэглэхэд цусанд метадоны концентраци болон эмийн үр нөлөө 47% хүртэл буурсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.

  2.6 Липид бууруулах нөлөөтэй эмийн нөлөөг багасгана (ацетил-КоЭ редуктаза саатуулагч болох симвастатин(правастатин)-аас бусад мөн гормоны (ууж хэрэглэдэг болон судсаар хэрэглэдэг эмүүд) нөлөөг багасгана.

3) Эмийг хэрэглэхдээ тун болон зааврыг ягштал мөрдөөрэй.

7. Хадгалахад анхаарах зүйл

  1. Хүүхэд хүрэхгүй газар хадгална. 

  2. Аль болох нарны шууд тусгалаас хол, чийгшил багатай, сэрүүн газар хадгална уу.

  3. Эмийг өөрийнх нь саванд нь  хадгална, өөр саванд хийвэл эмийн чанар муудах болон эмийг андуурч буруу ашиглаж болзошгүйг анхаарна уу.

Хадгалах нөхцөл:

Тасалгааны хэмд (1-30°C) битүү саванд хадгална.

Олгох нөхцөл:

Жоргүй олгох бэлдмэл

Үйлдвэрлэгч:

Donkook Pharmaceutical, Chung Cheong Buk-do, БНСУ

 


Захиалах

Санал илгээх