Цэвэршилт бас Ясны Сийрэгжилт
2025-06-172016 онд хийгдсэн Л.Үнэнцацрал нарын эрдэмтэн судлаачдын “УБ хотын цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа”-нд ясны сийрэгжилтийн нийт тохиолдлын 80% нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд, гэмтлийн бус гаралтай ясны хугарлын 50% нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тус тус тохиолддог гэжээ. Мөн тус судалгааны дүгнэлт болон ОУ-ын ач холбогдол бүхий бусад судалгааны үр дүнгээс үзэхэд цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны нягтралын алдагдал буюу сийрэгжилтэд эстроген дааврын бууралт, тамхидалт, олон хүүхэд төрүүлэх зэрэг нь хамгийн их нөлөөлдөг болохыг онцолсон байна.
Ясны сийрэгжилт нь ясны нягтрал (микро-бүтэц)-ын алдагдал бөгөөд ясны хугарлын шалтгаан болж, ясны хэврэгшлийн шалтгаант хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Хэврэгшлийн шалтгаант хугарал нь ясыг хугалах хэмжээний хүч үйлчлээгүй байхад яс хугарахыг хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-с энэхүү хүчийг жишээ нь босож зогссон үеийн өндөртэй дүйцэх буюу түүнээс бага өндрөөс унах үед үүссэн хугарал гэж тодорхойлжээ.
Нуруу, ташааны яс, дунд чөмөг, шуу, бага аарцгийн хэврэгшлийн хугарал нь ясны сийрэгжилттэй холбоотой ба эмчилгээ хийх заалт болдог. Ясны сийрэгжилтийн улмаас хугарал үүсэх эрсдэл нь анхны хугарлын дараа хамгийн өндөр байх ба аажмаар буурдаг. Өөрөөр хэлбэл тохиолдсон хугарлын дараа ясны сийрэгжилтийн шалтгаант хугарал үүсэх эрсдэл нь 2 жил дотроо хамгийн өндөр байдаг. Олон тооны хугарал үүссэн тохиолдолд давтан хугарлын эрсдэл илүү өндөр болдгийг Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэгийн Зөвлөмж 2021-д дурдсан бөгөөд амьдралын хэв маягийг зохистой болгох болон цэвэршилтийн даавар эмчилгээ зэргийн талаарх дараах зөвлөмжийг санал болгосон байна.
2016 онд хийгдсэн Л.Үнэнцацрал нарын эрдэмтэн судлаачдын “УБ хотын цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны сийрэгжилтэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа”-нд ясны сийрэгжилтийн нийт тохиолдлын 80% нь цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд, гэмтлийн бус гаралтай ясны хугарлын 50% нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тус тус тохиолддог гэжээ. Мөн тус судалгааны дүгнэлт болон ОУ-ын ач холбогдол бүхий бусад судалгааны үр дүнгээс үзэхэд цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн ясны нягтралын алдагдал буюу сийрэгжилтэд эстроген дааврын бууралт, тамхидалт, олон хүүхэд төрүүлэх зэрэг нь хамгийн их нөлөөлдөг болохыг онцолсон байна.